Black and red ink clear script manuscript. —
Sonosōd toniloqči zourdiyin sudur oro-šiboi.
Место хранения: Российская национальная библиотека. Ф. 918. Оп. 921. Ед. хр. 1. — 16 c.
урхан хийгээд хамаг бодисад нарт мөргөсөн тахил үгтэй. Энэхүү зуурдын судрыг урихын урьд итгэлийг унш. Үхэх цагт номоос өөр юу ч эс болох тул энэхүү номыг унш гээд дараах зүйлийг өгүүлжээ. Үүнд: Би ингэж сонссон юм. Тэр цагт бурхан багш найман түмэн дээд сахилтан, гурван түм зургаан мянган бодь сэтгэлтэн нарын хамт сууж байв. Тэд бүгд бурхан багшийн гурван хөлгөний сургаалын утга, санаа, үг дохио гайхамшиг болсон ариун номыг сонсохоор цуглажээ. Бурхан багш зарлиг болруун: Энэ бол хамаг судрын хаан билээ. Энэ бол бодь сэтгэлтний замнал билээ. Сонсоод тонилгогч энэ судар их газар мэт сайн саар бүхнийг үүрнэ. Энэ судар их ус мэт хир буртаг бүхнийг угаана. Энэ судар их гал мэт бузар бүхнийг шатаана. Энэ судар их салхи мэт балар бүхнийг гийгүүлнэ. Та бүхэн энэ номыг бишрэн тогтоож, эзэмшиж, дэлгэрүүлэгтүн. Тэгвэл дээд суу билгийг олох болно. Нас нөгчөөд хаа төрсөн тэр төрөлдөө бурхны гэгээн нүүрийг үзэж, бурхны ариун чанарыг онож гаслан төөрөгдлөөс гэтэлюү. Учир нь юмс, үзэгдэл бүхэнд бурхны мөн чанар бий гээд амьтныг зовлонгоос чөлөөлөх 10 зарчим, бодь сэтгэлтний баримтлах 4 зарчмуудын талаар өгүүлсэн байна (pp. 1-14). Энэ ариун судрыг сонсох нь бурхан багшийн алдрыг сонсох мөн.